ИРГЭН БҮР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭН ЭХ ОРНОО ХАЙРЛАЦГААЯ!

1-2.jpg

Түймэр ихэвчлэн хавар, намрын хуурайшилтай улиралд тохиолддог ба энэ эрсдэлтэй улиралд хүмүүсийн санамсар болгоомжгүй байдал нь түймэр гарах үндсэн шалтгаан болдог.

Монгол орны ихээхэн газар нутаг ойн түймэрт нэрвэгддэг бөгөөд түймрийн 95% нь ерөнхийдөө хүний үйл ажиллагаанаас, 5% нь  ихэвчлэн аянга цахилгаан зэрэг байгалийн хүчин зүйлсээс  шалтгаалдаг судалгааны үр дүн байна.

Байгалийн нөхцөл байдал, ойн системийн шатах материалын хэмжээ зэргээс шатгаалж гадаргын, хөрсний болон титэм буюу оройн түймэр гэсэн түймрийн  гурван төрөл зонхилдог. Оройн түймэр нь илүү хөнөөлтэй байдаг бөгөөд олон тооны мод гэмтэхэд хүргэдэг.  

Хоногт дунджаар нэг том мод 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг. Нэг хүн 360 л, ачаалалтай ажиллах үед 700-900 л хүчилтөрөгч хэрэглэдэг гэж тооцвол, 2-5 мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангана.

Иймд хаврын хуурайшилтын үе явагдаж байгаатай холбогдуулан иргэн та:

  • Хуурайшилтын улиралд ногоон бүсэд аялал, амралт зугаалга бусад хэлбэрээр зорчихгүй байх
  • Тамхи, шүдэнз, лаа, дэнгийн галтай болгоомжтой харьцах
  • Ногоон бүсэд оршин суугч, үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллага, бүр цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг ногоон бүс рүү явуулахгүй байх
  • Тээврийн хэрэгсэл, машин механизмын янданд оч баригчийг зайлшгүй хийж явах
  • Түймэр гарч байгааг харсан тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна.    
scroll to top