АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ӨГӨХ ЭРГҮҮЛ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

167352611_440423220387818_5545269041664141865_n-1.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид амралтын өдрүүдээр дүүргийн нутаг дэвсгэр дэх Богдхан уулын дархан цаазат уулын амуудад ногоон бүсийн эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Иргэдийн ихээр зорих Зайсан, Богино, Чандмань, Жаргалант, Арцат, Нүхт, Түргэн, Өвөр зайсан, Кувейтийн амуудаар алба хаагчид 7 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өглөө.  

scroll to top