ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

168058120_132274552191294_2768560970400443870_n-1.jpg

Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас ихээхэн хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцөлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрдэж байгаа энэ цаг үед, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх  шаардлага зүй ёсоор тавигдаж байна.  Иргэд цэвэр агаарт богино зайн аялалыг ихээр хийж байгаа амралтын өдрүүдэд ногоон бүсэд гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, улмаар байгалийн дагалдах баялаг сүйдэх аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж 700 гаруй иргэнд сэрэмжлүүлэг тараах материал өгч ажиллалаа.   

Зайсангийн амнаас явганаар алхдаг цэгээс дээш өгсөх зам дагуух 100 метр тутам газарт “Ой хээрийн гал түймрээс сэргийлцгээе”, “Ногоон бүсэд гал гаргахыг хориглоно” санамж бүхий  7 төрлийн 60:40 хэмжээтэй 50 самбарыг  Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагч нар цэг тус бүрт тогтоож байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иргэдийн ихээр зорьж очдог  энэхүү Зайсангийн аманд болзошгүй гал түймэр болон бусад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулснаар иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангах, цаашилбал байгаль орчныг, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай аюулд өртөхөөс хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг нь энэхүү нэгдсэн арга хэмжээ юм.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа энэхүү ажилд дэмжлэг үзүүлж энэ удаа хөл хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн анхаарал сонор сэрэмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бол дараагийн удаа Богдхан уулын бусад амуудад сэрэмжлүүлэг байрлуулах зэргээр үе шаттай ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  Онцгой байдлын хэлтсээс хавар намрын улиралд, аялал зугаалгаар явж байгаа иргэд, хушин ой бүхий газар байгалын дагалдах баялагийг хууль бусаар олборлогчид  /самарчид/, шашны зан үйл хийх /Бөө мөргөлөөс/ зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаантай гал түймэр гарч байгаа судалгаанд тулгуурлан ногоон бүсэд тавих хяналтыг тус орон нутгийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

scroll to top