ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

168239454_305981881134527_3113296715265297780_n.jpg

Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хуралдууллаа. Хуралдаанаар, гамшгийн эрсдэлийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэх, хяналтыг дээшлүүлэх чиглэл тус бүрээр зөвлөлийн гишүүдийн саналыг төлөвлөгөөнд тусган ажиллах талаар тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах орон тооны бус энэхүү зөвлөл нь, салбар хоорондын зохицуулалтыг хангаж зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргуулах, нутгийн захиргааны байгууллагад чиглэл өгч, улмаар гаргасан шийдвэр саналыг нийслэлийн зөвлөлд танилцуулах юм байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мөн хурлаар хэлэлцлээ. Дашрамд дурдахад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь тус орон нутгийн зөвлөлийн дэд зөвлөл байх юм.

scroll to top