ИРГЭДИЙН САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОГИЙН СУВГИЙН ГАЛ ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

5c7691_304A7E98-C568-4618-A2F4-782F172C625C_-_Copy_x974.jpg

Сүүлийн үед хогийн “бункер” буюу хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна.

Иргэд орцонд татсан тамхины цог, үнс, нурмыг бүрэн унтраалгүй хогийн сувагт хаяснаас гал алдаж, сувагт бөөгнөрсөн хог шатаж, цаашлаад оршин суугч иргэд, хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах өндөр эрсдэлтэй байна.

Он гарсаар Хан-Уул дүүргийн 20, 19, 2, 5, 16 дугаар хороонд энэ төрлийн гал түймэр гараад байна.

“Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар: “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та хуулиа мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс орцонд тамхи татахгүй байх,  татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж байж хог руу хаях, шатаж борлзошгүй материалыг хог хаягдалтай хамт хаяхгүй байхыг анхааруулж байна.

scroll to top