ӨНӨӨДӨР 16.00 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГ АЖИЛЛУУЛНА

24tsag.mn_.png

Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор баталсан  “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д: “Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, дадлага сургуулийг хийж,  бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж заасан байдаг.

Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учир иргэд өөрийгөө болон гэр бүлийн хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмших дадлага сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жил 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр тохиож байгаа ч урьдны жилүүдээс онцлогтой нь Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог 16:00 цагт гурван удаа дуугаргаж ажиллуулах боловч иргэдийн бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж,  нэгдсэн дадлага сургалт явагдахгүй байх юм.

Иймд иргэд дохио дуугарахад айж сандралгүй, газар хөдлөлт болон томоохон хэмжээний  аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөгөө гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

scroll to top