СУРГУУЛИЛТЫН ЖУРМААР ДУУТ ДОХИО ДУУГАРГАХ ТУЛ ИРГЭН ТА ТАЙВАН БАЙНА УУ!

images-27.jpg

Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх Пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор улс орон даяар ажиллаж, нэгдсэн дадлага сургууль зохион байгуулдаг.

Тэгвэл маргааш буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу.

Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай.

scroll to top