МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР: ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫН ҮЕД ТА ЮУ ХИЙХ ВЭ?

-ГХөдлөлт-нүүр-2.png

Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.

Манай улсад өнөөдрийн /2021.03.24/ байдлаар 45,109 удаагийн газар  хөдлөлтийн  тохиолдол бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойд зүгт 16 км-т 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ.

Иргэн та газар хөдлөлтийн үед хаана ч байсан “Суу, нуугд, хүлээ” зарчмыг баримталж, аюул өнгөрөхийг хүлээгээрэй.

Газар хөдлөлтийн аюул хэзээ болох нь тодорхойгүй тул иргэн танд газар хөдлөлтийн үед  болон газар хөдлөлтийн дараа ямар арга хэмжээ авах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

scroll to top