ӨНӨӨДӨР “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”

-Таниулах-өдөр1.png

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хүрээнд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Тус уламжлалт өдөр энэ жил 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна.

Мөн Засгийн газрын 339 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоол “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор улс орон даяар ажиллаж, нэгдсэн дадлага сургууль зохион байгуулдаг билээ.

Энэхүү дадлага сургуулиар газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн аюул тулгарсан үед иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

scroll to top