Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн  бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, төвийн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 6х7 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 10:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км зам туулан 10:25 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 11:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд иргэн О-гийн эзэмшлийн “Икстрэйл” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 14:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 5 ханатай гэр, 1.5х2 метрийн хэмжээтэй, хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 16:12 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top