ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ГҮЙЦЭТГЭЛИЙН БОЛОН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

159582225_3740272852693076_1019443483713025841_n-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах мэргэжилтэн, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт эм ханган нийлүүлэх байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.  

Хяналт шалгалтын хамтарсан ажлын хэсэг томоохон эм ханган нийлүүлэх барилга байгууламжид Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Коронавируст халдвар/Ковид-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, болзошгүй эрсдэлийг  бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх эм ханган нийлүүлэх байгууллагуудыг хамруулан хяналт тавих юм.

Шалгалтаар аврах зам, гарц хааж эд зүйлс байрлуулсан, галын дотуур усан хангамж төлөвлөгдөөгүй , гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй нийтлэг зөрчлийг илрүүлсэн байна.  Мөн галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтын дагуу гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийсэн эсэх, ажилтан албан хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдалд тус тус хяналт тавьсан байна. Тухайн байгууллага дээр сайн дурын бүлгэм байгуулж тушаал шийдвэрээр баталгаажуулах, гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэх гэрэлтэгч тэмдэг, тэмдэглэгээ, ангилал, барилгын давхар бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, авралтын зам гарцын схем зургийг хийж байршуулсан эсэх дээр хяналт тавьж байна.  

scroll to top