ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

IMG_4467-2.jpg

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, шар усны үер үүсэх эрсдэлтэй байгаа тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автаж болзошгүй байгаа тул Онцгой байдлын хэлтсээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг үе шаттай хүргэж байгаа билээ.

Үер бууж болзошгүй хамгаалах далан, ус зайлуулах суваг, шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх шаардлагатай хэсгүүдэд сэргээн засварлах, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус чиглэлээр Онцгой байдлын хэлтсийн даргын 2021.03.02-ны өдрийн “ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ” батлагдсан. Төлөвлөгөөнд тусгагдсанаар иргэдэд чиглэгдсэн сэрэмжлүүлгийг үе шаттайгаар явуулах ажлын хүрээнд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.

Дашрамд дурдахад Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуй, үйлчилгээний хэлтээс энэ сарын 6, 7-ны өдрүүдэд суваг шуудуу цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

scroll to top