Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням алба хаагчдад үүрэг чиглэл өглөө

11-6z12malgmp6p5b2renc9pc9em5o3g6f4m63vn33cxfk.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Тэрээр нийслэлийн Онцгой байдлын газраас тавьж байгаа зорилт,  тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.  

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах,  алба хаагчдын сахилга бат, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үүрэг өгч тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэхэд шат дараатай арга хэмжээ авахыг цохон тэмдэглэсэн.

Улс орны өмнө тулгараад байгаа шинэ төрлийн Коронавирустэй тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдын амьдрал ахуй, хувийн зохион байгуулалтад анхаарал хандуулах, хуульд заагдсан эрх үүргийг сайтар хангаж ажиллах талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч, Гал түймэр унтраах, аврах анги тус бүрийн үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл бэлэн байдал, хүч хэрэгсэлтэй танилцлаа.

scroll to top