Өнөөдөр олон улсын иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

156142174_3087469118146979_7695941135366448380_n.jpg

Энэ өдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа бөгөөд тус байгууллагад 57 улс гишүүнээр,  17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг байна.

  Харин Монгол Улс  1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.  Түүнчлэн Олон улсын Иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвецид 2004 онд нэгдэн орсон. Тус өдрийг угтан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” урианы хүрээнд  ахуйн хүрээнд гарч байгаа гал түймэрт бага насны хүүхэд өртөж амь насаа алдах явдлыг таслан зогсооход чиглэгдсэн сэрэмжлүүлэг шторк бэлтгэлээ. Мөн бие бүрэлдэхүүний мэдлэг боловсрол, цэрэгжилт жагсаалч байдлыг дээшлүүлэх, иргэд олон нийтэд болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхэд анхаарч ажиллалаа.

scroll to top