САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

145125372_239495551237431_8916854496844162294_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн хамт олон сайн үйлсийн аянд нэгджээ. Иргэн Н.Ууганбаяр нь 31 настай бөгөөд эхнэр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр нурууны архаг идээт үрэвсэл гэсэн оноштойгоор хэвтэрт оржээ.Уг өвчин нь манай улсад эмчлэгдэх боломжгүй хэдий ч Бүгд Найрамдах Турк улсад эмчлүүлэн эдгэрэх боломжтой гэсэн хариу сонссон байна. Хөл дээрээ ахин босож, үр хүүхдүүд, өрх гэрийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болох эмчилгээний зардал нь 200’000’000₮ болсон тул түмэн олноосоо сэтгэлийн хандив хүсэж байгаа юм.

Түүнд туслах хандивын аянд нэгдэхийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна!

scroll to top