ХАН-УУЛ ДҮҮРЭГТ КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН БАГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

144267833_143082144294496_6933661382922340109_o.jpg

Нийслэлийн Засаг даргын А/06, А/25 тоот захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 05 тоот тушаалаар Дүүрэг , Хорооны холбогдох албан хаагчид, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн 7 агентлагийн албан хаагчдийн хамтарсан бүрэлдхүүнтэй 1-21 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1081 иргэн, аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтыг хийж, 322 зөрчил илрүүлж, 179 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 143 байгууллагад заавар зөвлөмж өгч, хугацаатай үүрэг өгч ажиллалаа.Хяналт шалгалт өдөр бүр хийгдэж байгаа ба худалдааны төвүүдийн QR код уншуулах ажил хэвшиж байна.

Нийтлэг илэрч буй зөрчил:

1. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх “Бүртгэлийн цэг”-ийн QR код уншуулах иргэдээс хамааралтай зөрчлүүд гарч байна

2. Иргэдийн халууныг хэмжиж, бүртгэл хийгдээгүй

3. Ажлын байрны тоног төхөөрөмж, хүний гар хүрэх зүйлсийн гадаргууг цэвэрлэж, ариутгах ажил тогтмол хийгдээгүй

4. Хүн хоорондын зай бариагүй, тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй зэрэг зөрчлүүд давтагдаж байгаад өдөр бүр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Хан Уул дүүргийн Онцгой комисс

scroll to top