БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ТҮЛЭГДЭЛТ, АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!

-хүүхэд1.png
Цар тахлын үед сургууль, цэцэрлэгүүд амарч бага насны хүүхдүүд гэртээ байгаатай холбогдуулан хүүхдийн ахуйн хүрээний осол, гэмтэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
scroll to top