ГЭРТЭЭ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ!

83002380_858158947979619_8046650945934721024_o.jpg
Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй
·         Өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх
·         Хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэртээ хадгалахгүй байх
·         Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
·         Хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх
·         Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах
·         Цахилгааны залгуурыг зориулалтын таглаагаар таглаж, хэрэглэхгүй тохиолдолд тогноос салгаж хэвших
·         Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна!
scroll to top