ӨРХ БҮРИЙН НЭГ ХҮНЭЭС АВАХ ШИНЖИЛГЭЭНД ИРГЭД ТА БҮХЭН ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ!

137205882_448792003164551_6177193103925724820_o.jpg
Улсын Онцгой комиссын шийдвэрээр битүүний өдөр буюу 2021.02.11-ний 06.00 цагаас 2021.02.23-ний 06.00 цаг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ.  
Энэ хугацаанд халдварыг дөрөв дахин хумьж, аж ахуйн нэгжүүдээ хэвийн горимоор ажиллах халдвар хамгааллын ажлуудыг хийж, өрх бүрийн нэг хүнээс /420 мянган өрх / PCR шинжилгээ авна.  
Долоо хоногийн өмнө зарлаж байгаа нь иргэн, аж ахуй нэгжүүд ажлаа төлөвлөх, хөл хорионы бэлтгэлээ хангах, мөн орон нутгаас ирсэн 10 мянга гаруй иргэдээ гаргах, өрх бүрээс авах нарийн төлөвлөлтийн ажлуудаа нягтлаж, бэлдэх ажлууд хийгдэнэ.
Хөл хорионы үед хоногт 35-41 мянган шинжилгээ хийх тул 12 хоног хөл хорио тогтоож буй. Цагаан сараар хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар өндөр настан, суурь өвчтэй хүмүүст өндөр эрсдэл үүсгэх тул үүнийг харгалзан үзсэн.
Цагаан сарыг шинийн 8-ныг хүртэл хийдэг, засал номын уламжлалт байдлыг ч тооцсон хугацаа болно.
scroll to top