АЛБА ХААГЧИД МОНГОЛ БИЧГИЙН СЕРТИФИКАТТАЙ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

1612178615463.jpeg
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”, “Монгол хэлний тухай” хуулийн дагуу 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг”-ийн хүрээнд үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцлийг хангах төрийн үүргийг биелүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв”-өөс төрийн албан хаагчдад монгол бичгийн анхан шатны 8 удаагийн, сертификаттай цахим сургалтыг зохион байгуулахаар хэрэгжүүлэн ажиллаж байна.  
Сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу дотоод сургалтыг хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
scroll to top