2021 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1610960404413.jpeg

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2020.01.18/ цахимаар зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нээж, 2021 онд Онцгой байдлын албаны дэвшүүлсэн зорилт, зохион байгуулагдах сургалт, бэлтгэлд анхаарах зүйлийн талаар үүрэг чиглэл өгч, сурлагын амжилт хүслээ.

Сургалтад дэслэгч О.Нямжаргал “Монгол улсын Үндсэн хууль” сэдвээр 1 цаг, урилгаар дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тархвар судлаач Б.Цэндсүрэн,  “Мэргэжлийн хяналтын хэлтэс”-ийн Тасгийн дарга, улсын хяналтын ахлах байцаагч Б.Баянхутаг, “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн багш С.Анхтуяа, А.Болормаа нар оролцож, “Цагийн менежмент”, “Ковид-19 халдварын үеийн урьдчилан сэргийлэлт, авах арга хэмжээ”, “Ажлын байран дахь бэлгийн дарамт” “Хүнсний худалдан авалтад анхаарах зүйлс”, “Хуванцар савны зүй зохистой хэрэглээ” сэдвээр 4 цагийн сургалтыг зохион байгууллаа.  

scroll to top