ХӨДӨЛГӨӨНТ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, СУРТАЛЧИЛГААГ ИРГЭДЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

136183379_486319405672000_299400712044685879_n.jpg

Монгол улсын “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн Галын аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх, үүргийн 16 дугаар зүйлийн2.1-т “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж заасан байдаг. Хуулинд заасны дагуу Монгол улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Уг хуулинд тусгагдсан иргэний эрх, үүргийг сурталчлан таниулах, хүйтний улиралд галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, түүнд хүний амь нас, эрүүл мэнд, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хөдөлгөөнт, дуут ухуулга, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 65 дугаар ангийн алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хороолол болон орон сууц, нийтийн гудамж талбайд автомашины чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэж ажиллаж байна.    

scroll to top