ТА ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДСАН УУ?

134933479_124141149521929_7253087433748956753_n.jpg

Өнөөдөр /2020.01.06/ Монгол улсын хэмжээнд Коронавирусийн халдварын 41 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 1349, нас барсан 2, эдгэрсэн 887 хүн байна.

Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509,170 , PCR аппаратаар 661,200 ,  нийт 1,170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. Нийслэл хотод 415,397 , Хан-Уул дүүргийн хэмжээнд 39,028 хүн шинжилгээнд хамрагджээ.  

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс буюу Даваа гарагаас эхлэн 09:00-17:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн дараах 4 байршилд:

  • Буянт – Ухаа цогцолбор сургууль
  • 18 дугаар сургууль
  • 34 дүгээр сургууль
  • 52 дугаар сургуулиуд дээр тус тус шинжилгээ авч байна.

Иргэн та шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахин, өөрт ойрхон байршил дээрээ очиж үйлчлүүлнэ үү.

“Таны эрүүл мэнд – Таны хариуцлага”

Хан-Уул дүүргийн Онцгой комисс

scroll to top