Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с,зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Хүрэн бэлчир орчим болон Их нууруудын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи өмнөөс 7-12 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-15-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд “Монполимент” ХХК-ийн 16 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 2.5 км зам туулан 15:10 цагт очиж 1 цаг 20 минут,  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,  аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 15:24 цагт очиж 35 минут, Баянзүрх дүүрийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 8.1 км зам туулан 15:31 цагт очиж 1 цаг 10 минут тус тус ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 4 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай” зуслангийн  “Задгай”-д иргэн Д-гийн 10х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км зам туулан 08:08 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн М-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж  байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 21:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 21:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top