ДАРХЛАА УНАСНЫГ ИЛТГЭХ 10 ШИНЖ

-дархлаа.png

Дархлаа гэж юу вэ?

Дархлаа гэдэг нь бидний биеийг аливаа өвчин үүсэхээс хамгаалж байдаг хамгаалалтын систем юм. 

Нойр муутай болон стресстэй байх нь дархлааг муутгадаг ба эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгах нь дархлаа багасахаас урьдчилан сэргийлдэг.

Дархлаа унасныг дараах аргаар таньж мэдэн дахлаагаа дэмжиж, халдвараас урьдчилан сэргийлээрэй!

Дархлаа унасныг хэрхэн мэдэх вэ?

  • Гар үргэлж хүйтэн байх

Хөл, гар үргэлж хүйтэн байх нь олон шалтгаантай байдаг. Жишээлбэл, тамхи татах үед цусны эргэлтийн системд доголдол үүсэж гар, хөл даардаг. Үүнээс гадна дархлааны систем муудах үед энэ шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь таны цусан хангамж муудсаныг илтгэх наад захын шалтгаан бөгөөд магадгүй та цус төлжүүлэх цусан хангамж нэмэгдүүлэх зүйлс хэрэглэж эхлээрэй.

  • Хоёр болон түүнээс дээш долоо хоног үргэлжлэх өтгөн хаталт эсвэл шингэн алдалт

Хоол боловсруулах эрхтэн нь дархлааны системтэй шууд холбоотой байдаг. Өтгөн хатах болон шингэн алдах нь гэдэсний ашигт бактерийн дутмагшлыг илтгэх бөгөөд энэ байдлаараа удахад биед хорт бодис тунарч болно.

  • Нүд хуурайших

Нүд хорсох, хуурайших, аргах, улайх гэх мэт шинж тэмдэг нь нүдний ханиад эсвэл харшлыг илтгэх бөгөөд энэ нь таны дархлаа сул байгаагийн илрэл юм.

  • Архаг ядаргаа

Та хангалттай унтаж амарсан хэрнээ ядраад байвал дархлааны системд тань асуудал үүсжээ. Энгийнээр хэлвэл дархлааны систем чинь идэвхтэй байдлаа хангахын тулд таны энергиэс аваад байна гэсэн үг юм.

  • Биеийн температур нэмэгдэх

Хэрвээ таны биеийн халуун үргэлж 37°С байдаг бол энэ нь таны дархлааны систем хэвийн бус байгааг илэрхийлж байна. Мөн ам үргэлж хатах нь дотор халуунтай байж болох шинж тэмдэг юм.

  • Үргэлж толгой өвдөх

Байнга толгой өвдөх нь тархины цусан хангамжийн дутагдлыг илэрхийлэх бөгөөд ийм зовиуртай байнга явахад дархлааны эсийн үйл ажиллагаа сулардаг.

  • Арьсны тууралт

Арьсны харагдах байдлаар таны дархлааны системийн үйл ажиллагааг тодорхойлох боломжтой байдаг. Хэрвээ арьсан дээр чинь тууралт гарч, загатнаж байвал та онцгой анхаарал хандуулах хэрэгтэй шүү.

  • Үе мөчний өвчин

Үеэр байнга янгинаж хавагнах нь системийн гаралтай үе мөчний өвчинг илтгэх бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх нь ноцтой аюулд хүргэж болно.

  • Үс унах

Үс, унаж халцрах нь цус багадалтын шинж бөгөөд цус багадалт нь дархлааны хариу урвалыг сулруулж болно.

  • Ойр ойрхон ханиад хүрэх

Хэрвээ та жилд 2-оос дээш удаа (хүүхэд 4-өөс дээш удаа) ханиад хүрч антибиотик хэрэглэж байгаа бол таны дархлааны систем суларсан байх магадлалтай. Үүнээс гадна гайморит, остеомелит зэрэг идээт өвчнөөр өвчлөх, жилд 1 удаа хатгаа тусах зэрэг нь дархлааны системтэй шууд хамааралтай байдаг.

scroll to top