ГЭРТЭЭ БАЙХДАА ХҮҮХДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

images-13.jpg

Засгийн газрын шийдвэрээр Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг улс орон даяар зогсоож, үргэлжлээд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл өвлийн амралт эхэлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан эцэг, эх та бүхэн гэртээ байх үедээ хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлж, цахилгааны болон гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Мөн гэр болон байшингийн янданг тогтмол хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зааврын дагуу зөв хэрэглэн угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас урьдчилан сэргийлэх:

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх:

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж, галын болон угаарын аюулаас сэргийлэх
scroll to top