УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 250 ӨРХӨД ХАНДИВ ХҮРГҮҮЛЛЭЭ

127769264_393561465420144_6992276660643056046_n.jpg

Хан-Уул дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн Г.Амартүвшин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувийн зүгээс дүүргийн зорилтот бүлгийн 250 өрхөд хүргүүлэх хүнсний тусламж болон Онцгой комисст 5000 ширхэг амны хаалтны хандив тусламж үзүүлснийг өнөөдөр /2020.12.01/ дүүргийн Шуурхай штабт хүлээлгэн өглөө.

Тэрбээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед итгэл, сэтгэл гарган өөрийн ар гэрээ умартан ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт алба хаагчиддаа мөн талархсанаа илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

scroll to top