ХӨДӨӨ, ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

127111078_397160768365543_6308556616928428836_n.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр /2020.11.30/ 1762 иргэн хамрагдаад байна. Мэргэжлийн байгууллагууд шинжилгээ өгч байгаа иргэдийн аюулгүйн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, амны хаалт болон бээлий өмсөх зэрэгт иргэдэд шаардлага тавин хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

scroll to top