КОРОНАВИРУС ГАДАРГУУ ДЭЭР ХЭР УДААН АМЬДАРДАГ ВЭ?

coronavirus-structure-royalty-free-image-1583851671.jpg

Корона вирус нь хөнгөн цагаан эдлэл дээр 2-8 цаг, мэс заслын бээлий дээр 8 цаг, даавуун дээр 24 цаг, ган, төмөр эдлэл дээр 2-3 хоног, мод, модон эдлэл дээр 2-4 хоног, шил дээр 5 хоног, цаасан дээр 5 хоног, хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр амьдрах чадвартайг тогтоосон байна.

Иймээс иргэн та гарцаагүй шаардлагаар гэрээсээ гарсан тохиолдолд юуг илүү анхаарах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

1. Гэртээ гадуур өмссөн гуталтай орохгүй байх

2. Нэг удаагийн маск, бээлий /нүдний шил/ хэрэглэсэн бол гадаргуунд хүрэлгүй авч, битүү зүйлд хийж хаях

3. Нүдний шил, малгай, гар цүнх, гар утас, гадуур хувцсыг тусгаарлах, ариутгах, цэвэрлэх

4. Гэртээ ороод нэн тэргүүнд гараа сайтар угаах

5. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүн, түүний сав баглаа боодлыг ариутгах

6. Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

Иргэн та дээрх зөвлөгөөг сахиж, аль болох гэрээсээ гарахгүй байж, гэр бүлээ коронавируст халдвараас хамгаалаарай!

scroll to top