Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:   Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ иргэн А-ын 11х55 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 18:32 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Сэвхүүл”-ийн 2 дугаар гудамжинд иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 20:41 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хөшөөт” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, Ө-49004/00//, У-1040558/00/// 08.23-ны өдрийн 13:15 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Зоригтбаяраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Шар бураа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км-т Ө-50041/00//, У-91058/00/// 08.23-ны өдрийн 16:51 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Г.Цэцэгбалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top