ИРГЭДЭД ДУУТ СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

125324073_800786057410832_58036228992800751_n.jpg

Дэлхийн 218 улс, бүс нутагт 53,766,728 тохиолдол бүртгэгдэж, эрчимтэй тархаад буй Коронавирусийн халдвар манай улсад батлагдсан тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 431 болоод байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид гал унтраах зориулалт бүхий “МAN” маркийн автомашинтайгаар иргэдэд Коронавирус (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлж, ариун цэврийг сахих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, хүүхэд болон өндөр настанг хараа хяналтгүй үлдээхгүй байх зэргээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top