ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

1605178446423.jpeg

Дүүргийн Засаг даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” А/449 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах зорилго бүхий Шуурхай штабыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Тус штабт дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран 24 цагаар томилгоот үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Дүүргийн Шуурхай штабын утас: 83120466

scroll to top