“ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД ТАРХАЛТЫН СУРГУУЛИАР ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ БАТАТГАЛАА

1.jpeg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Витафит инвест” ХХК–ийн ажилтан, албан хаагчдад болзошгүй гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх онол, дадлага хосолсон 2 цагийн сургалтыг зохион байгууллаа.

“Галын аюулгүй байдлын тухай хууль”, түүнд заагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг болон “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгох 1 цагийн хугацаатай танхимын сургалт хийн “Анхаар” аппликэйшний талаар танилцууллаа.

Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангитай хамтран тус байгууллагын 1 давхрын агуулахад гал гарсан зохиомол дадлага сургуулийн цагийн байдал дээр тархалтын сургууль зохион явуулж, гадна талбайд анхан шатны гал унтраах 1 цагийн хугацаатай дадлага сургуулийг тус тус зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа.  

Сургалтад нийт 25  ажилтан, албан хаагчид хамрагдаж, обьектийн болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 2 төрлийн 50 ширхэг гарын авлага, материал тарааж ажиллалаа.

scroll to top