ХОЁР ҮЕ ШАТТАЙ СУРГАЛТАД ОЮУТАН ЗАЛУУСЫГ ХАМРУУЛЛАА

1604392798422.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Их, дээд сургуулийн оюутнуудад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу Хан-Уул дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр”, “Монгол Солонгосын политехникийн коллеж”, “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль”-ийн оюутнуудад 2020 оны 10 дугаар сарын 28, 29 болон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус 2 үе шаттай 3 удаагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан оюутнуудад хууль эрх зүй, гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах хичээлээр мэдлэг олгож, дэлхийд нийтэд эрчимтэй тархаад буй Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон сүүлийн үед тохиолдоод байгаа бага насны хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналт сайжруулах, айл өрхийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах, яндангаа хөөлж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл олголоо.

Нийт 6 цагийн хугацаатай зохион явуулсан тус танхимын сургалтад дээрх 3 сургуулийн 87 оюутан хамрагдаж, 3 төрлийн гарын авлага, материал 261 ширхэгийг тарааж ажиллалаа. 

scroll to top