ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧИД ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

21751559_1484650484987139_555783362900895877_n.jpg

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн ертөнц” цэцэрлэгийн 9 багш, ажилтнууд өнөөдөр /2020.10.22/ танхимын сургалтыг зохион байгууллаа.

Байгууллагын хүсэлтийн дагуу гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 1 цагийн хугацаатай зохион байгуулсан тус сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгож, 3 төрлийн 27 ширхэг гарын авлага, материал тараалаа.

Мөн “Яндангаа хөөлье” аяныг сурталчлан таниулж,  яндангаа хөөлөх, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яндангийн залгаасыг зөв хийх, анхан шатны гал унтраагуурыг зөв ашиглах зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.

scroll to top