“АЛКО ГРУПП” ХХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1603259925758.jpeg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алко групп” ХХК-ийн 40 ажилтан, албан хаагчдад  2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 2 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ажилтнуудад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох чиглэлээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр 2 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгуулж, 3 төрлийн гарын авлага, материал 120 ширхэгийг тарааж ажиллалаа.

scroll to top