“ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

122068134_345846046692630_561874625439963589_n.jpg

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Ковид-19 цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв хамтран 2020 оны 10 дугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус өдрийн хүрээнд Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад өнөөдөр /2020.10.21/ Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Засаг даргын иргэдэд үйлчлэх төв байр хүртэл явган алхлаа.

Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, өөрсдийн эрүүл мэндээ дэмжин алба хаагчид, иргэд та бүхнийг цахилгаан шатнаас татгалзаж шатаар алхахыг уриалж байна!

scroll to top