“ОРЧЛОН” СУРГУУЛЬ ДЭЭР ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0.1.jpg

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” сургуулийн ажилтан, албан хаагчдад Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангиас болзошгүй гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тархалтын дадлага сургуулийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус ангийн захирагч, ахмад П.Мөнхбаатар гал түймэр унтраах анхан шатны мэдлэг олгох 1 цагийн хугацаатай танхимын сургалт хийж, тус сургуулийн 1 дүгээр давхарт байрлах гал тогооны өрөөнд гал гарсан зохиомол дадлага сургуулийн цагийн байдал дээр тархалтын сургууль зохион явуулж, ажилтан, албан хаагчид гадна талбайд анхан шатны гал унтраах 1 цагийн хугацаатай дадлага сургуулийг тус тус зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа. Сургалтад нийт 65 алба  ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

scroll to top