ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1.jpeg

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн “Богд-Уул” сувиллын ажилтан, албан хаагчдад болзошгүй гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.


“Галын аюулгүй байдлын тухай хууль”, түүнд заагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг болон “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгох 1 цагийн хугацаатай танхимын сургалт, мөн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангитай хамтран тус төвийн 1 дүгээр давхарт байрлах гал тогооны өрөөнд гал гарсан зохиомол дадлага сургуулийн цагийн байдал дээр тархалтын сургууль зохион явуулж, гадна талбайд анхан шатны гал унтраах 1 цагийн хугацаатай дадлага сургуулийг тус тус зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа.


Сургалтад нийт 61 алба ажилтан, албан хаагчид хамрагдаж, коронавирусийн халдвар, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 3 төрлийн 183 ширхэг гарын авлага, материал тарааж ажиллалаа.

scroll to top