НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ИРГЭДИЙГ ХАМРУУЛЛАА

1602582203226.jpeg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан удирдамж, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2020 онд дэвшүүлсэн “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” нэгдсэн арга хэмжээг Мишээл экспо төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өнөөдөр /2020.10.13/ зохион байгууллаа.

Энэ үеэр тус төвөөр үйлчлүүлж буй иргэд, олон нийтэд  Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөгөөр үүсэх эрсдэлд олон нийтийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн талаар мэдээллүүдийг өглөө.

Мөн газар хөдлөлтийн аюул, болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн сэрэмжлүүлэг шторкийг дэлгэцээр нэвтрүүлэн, гадна талбайд албаны ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашиныг байрлуулан багаж хэрэгслийг дэлгэн сонирхуулж, “ТВ-5” телевизээс зохион байгуулагдаж буй нэгдсэн арга хэмжээний талаар ярилцлага, мэдээлэл авсан юм.   

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нэгдсэн арга хэмжээг нийт 3 цагийн хугацаатай зохион байгуулж, 50 иргэн хамрагдлаа. Иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлийн 3 төрлийн 150 ширхэг гарын авлага, материал тараалаа.

scroll to top