САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

120277265_342287460315627_7156480688260125621_n.jpg

Дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хорооны хамтарсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэл зохион байгуулсан “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ” танхимын сургалт зохион байгуулагдаж дууслаа.      

Гишүүд ажил үүргийн хуваарийн дагуу сурч дадлагажих, мөн тэднээр дамжуулан сурталчилгаа мэдээлэл дамжуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор 7 үе шаттай зохион байгуулсан 14 цагийн дээрх сургалтаар дүүргийн 21 хорооны анхны тусламжийн гишүүн бүхий сайн дурын идэвхтнүүд хамрагдлаа.  

Гамшиг, онцгой байдлын нөхцөл үүссэн үед авах арга хэмжээний талаар дадлага сургуулийг 2020 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, дээрх гишүүд хамрагдаж оролцоно.

scroll to top