ХАМТАРСАН СУРГАЛТ МАРГААШ ДУУСНА

01.jpeg

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хорооны хамтран зохион байгуулж буй “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ” сургалт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 7 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.      

Тус сургалтаар дүүргийн 21 хороодод анхны тусламжийн 15 гишүүн бүхий сайн дурын идэвхтнүүдийг сонгож, гишүүдийг ажил үүргийн хуваарийн дагуу сургаж, дадлагажуулах, мөн Сайн дурын идэвхтний нөхөрлөлийн гишүүдээр дамжуулан сурталчилгаа мэдээлэл дамжуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой юм.

Сургалт энэ сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах ба одоогийн байдлаар нийт 18 хорооны 71 сайн дурын идэвхтэн хамрагдаад байна.

scroll to top