ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН АЙЛ ӨРХИЙН ХҮҮХДҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120371660_329651021435622_2028704706133254710_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн дунд бүлгийн 45 сурагчдад 4 үе шаттайгаар танхимын сургалт зохион байгууллаа.

Хүүхдүүдэд гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багцын “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдэвт хичээлийг 2 цагийн хугацаатайгаар зохион байгуулж, сурагчид болон анги хариуцсан багш нарыг хамрууллаа.

Сургалтаар болзошгүй аюул, гамшиг осол болон аюул ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдаас тусламж хүсэх, мэдэгдэх анхан шатны ойлголт, аюулгүй байдлаа хангах талаар хуримтлуулж, сонирхсон асуултаар харилцан ярилцлаа.

Баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж, “Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж” боловсруулан гал түймэр, газар хөдлөлт, гамшиг осол, үер усны осол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 төрлийн гарын авлага, материал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас нийт 230 ширхэгийг тарааж ажиллалаа.

scroll to top