ХАМТАРСАН СУРГАЛТ ДОЛООН ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

120301024_809170083239418_1470299536702884305_n.jpg

Дэлхийн 126 улс, 30 сая хүнийг хамарсан Коронавируст цар тахал олон хүний амь насыг авч одож, амьдралын шинэ хэв маягт суралцаж, сахилга бат, хил хязгаараа тогтоож харилцах цаг үетэй хүн төрөлхтөн тулгараад байна. Иймээс ард иргэдээ энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдлэг дадлагатай болгох, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үндэслэлээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран анхны тусламжийн нөхөрлөлөөр дамжуулан олон нийтэд хүрэх сургалт сурталчилгааг 7 үе шаттайгаар зохион байгуулж байна.       

Хан-Уул дүүргийн 21 хороодод анхны тусламжийн 15 гишүүн бүхий сайн дурын идэвхтнүүдийг сонгож, гишүүдийг ажил үүргийн хуваарийн дагуу сургаж, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, мөн Сайн дурын идэвхтний нөхөрлөлийн гишүүдээр дамжуулан сурталчилгаа мэдээлэл дамжуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд эхний 2 шатны танхимын сургалтыг  зохион байгууллаа. Сургалт энэ сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах ба нийт 21 хорооны сайн дурын идэвхтэнг хамруулж, батламж гардуулна.  

scroll to top