МЭДЛЭГ ОЛГОХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

120261927_783612115815560_1056167112422261119_n.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МСМ групп” ХХК-ийн 20 ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 1 цаг 30 минутын хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюул, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 100 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа. 

scroll to top