НИЙСЛЭЛИЙН ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮН ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА

120202788_746686265888674_2482722303632467727_n.jpg

Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд “Алба хаагчдын цэрэгжилт жагсаалч байдал”, “Хууль эрх зүйн ерөнхий мэдлэг”, “Албаны болон хувийн баримт бичиг”, “Ур чадварын түвшин”, “Бие бялдар бэлтгэлжилтийн норматив”-ын чиглэлээр шалгалтад хамрагдана.

Дээрх шалгалтын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13/1306 дугаар албан бичгийн хүрээнд ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги дээр өнөөдөр /2020.09.28/ офицер бүрэлдэхүүн цугларч, “Хууль эрх зүйн ерөнхий мэдлэг”, “Бие бялдар бэлтгэлжилтийн норматив”-ын шалгалтыг өглөө.

06:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 10:00 цагт Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус тус шалгууллаа.

scroll to top