ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

119982786_784795175422741_5974054427405702573_n.jpg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний хөгжлийн төв”-тэй хамтарсан гал унтраах тактикийн сургуулийг өнөөдөр /2020.09.25/ зохион байгууллаа.

Тус байгууллагын ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгон “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр” сэдвээр 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгуулж, 5 төрлийн гарын авлага материал 455 ширхэгийг тарааж ажиллалаа.

Тактикийн сургалтаар: Тус байгууллагын 1 давхрын дулааны узельд гал гарсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, шуурхай ажиллан галыг унтраах, мөн 2 давхарт утаанд боогдсон 2 иргэнийг аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүлэх зэрэг 1 цагийн хугацаатай дадлага сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчид онолын мэдлэгээ бататган гал унтраагуураар  анхан шатны галыг унтраах дадлага хийлээ. 2 цагийн хугацаатай уг сургалтад нийт 91 ажилтан алба хаагчид хамрагдаж оролцлоо.

scroll to top