ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

1600684257913.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өнөөдөр /2020.09.21/ Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 14, 30, 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, багаж зэвсэглэмж, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа.

Тэрээр алба хаагчдад сахилга хариуцлага, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

scroll to top