ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1600423224952.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд өнөөдөр /2020.09.18/ Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр орж, галын аюулгүй байдлыг хангах иргэн хүний эрх болон үүргийн тухай, мөн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраагуур шалгах, ашиглах заавар зөвлөгөө, мэдлэг олгох 1 цагийн хугацаатай хичээлийг зохион явуулж, тус цэцэрлэгийн 48 эцэг, эхчүүдийг хамрууллаа.

Баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж, сургалтад хамрагдагсдад гал түймэр, гамшиг осол, үер усны осол, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх 5 төрлийн гарын авлага материал 240 ширхэгийг тарааж ажиллалаа.

scroll to top