СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

001.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд өнөөдөр /2020.09.17/ Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн ахлах, дунд бүлгийн хүүхдүүдэд танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн багш Н.Насанжаргалтай хамтран зохион байгуулж, сургуулийн өмнөх нас /цэцэрлэг/-ны хүүхдүүдэд гамшгаас хамгаалах “Аврагч мазаалай” сургалтын багцын видео хичээлээр болон “5 өнгө 7 эгшиг” сэдэвт хичээлээр 5 үе шат, 6 цагийн хугацаатайгаар 10 бүлгийн хүүхэд, анги хариуцсан багш нарыг хамрууллаа.

Сургалтаар болзошгүй аюул, гамшиг осол болон аюул ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдаас тусламж хүсэх, мэдэгдэх анхан шатны ойлголт, аюулгүй байдлаа хангах “Аврагч мазаалайн зөвлөмж” болох “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Үер”, “Халдварт өвчин” видео хичээлээр мэдлэг олгон харилцан ярилцаж, 10 минутын хөдөлгөөнт дасгалтай хослуулан зохион явууллаа.

Сургалтыг баталгааны хуудсаар баталгаажуулж, гал түймэр, газар хөдлөлт, гамшиг осол, үер усны осол, коронавирус болон тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх 6 төрлийн гарын авлага материал 160 ширхэгийг тарааж ажиллалаа.

scroll to top